본문 바로가기 주 메뉴 바로가기

유학생활

QR코드보기

Эрүүл мэндийн үйлчилгээний төв

Танилцуулга

Кванжу их сургуулийн эрүүл мэндийн төв нь ханиадны эм, хоол шингээх эм, өвчин намдаах эм зэрэг энгийн хэрэглээний эм өгөх, шархны цэвэрлэгээ боолт хийх, түр амрах өрөө зэргээр үйлчилж байна. Үндсэн үзлэг(халуун хэмжих, өндөр болон жин үзэх, цусны даралт, сахрын хэмжээ тогтоох) болон биеийн индекс тодорхойлох шинжилгээг хийж байгаа бөгөөд шинжилгээний хариуг үндэслэн эрүүл мэндийн зөвлөгөөг өгч үйлчилж байна.

Үндсэн үйлчилгээ

Энгийн үзлэг

  • Энгийн хэрэглээний эм эмнэлгийн бүтээгдэхүүнээр хангаж шарх боох үйлчилгээ
  • Төрөл бүрийн эрүүл мэндийн зөвлөгөө

Эрүүл мэнд & Халамжийн үйлчилгээ

  • Үндсэн үзлэг (Халуун хэмжих, өндөр жин хэмжих, даралт, сахрын хэмжээ тогтоох зэрэг)
  • Биеийн найрлагын шинжилгээ
  • Сургуулийн дотоод болон гадаад уралдаан тэмцээнд түргэн тусламжийн хайрцгаар хангах
  • Амрах өрөө(биеийн байдлыг хянах зориулалттай амрах өрөө)

Эрүүл мэнддээ анхаарах болон өвчнөөс урьдчилан сэргийлэх

  • Жин хасах хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Гар ариутгагч болон амны хаалт олгох

Ашиглах заавар ба цагийн хуваарь

Бүртгүүлэх

Үзлэг & Зөвлөгөө

Тарилга & Эмчилгээ

Амраах & Ажиглах

Эрүүл мэндийн төвтэй холбох

  • Энгийн үзлэг : (3сар-11сар) Даваа-Баасан 09:00-18:00 / (12сар~2сар) Даваа-Баасан 09:00-17:00
  • Биеийн индекс тодорхойлох шинжилгээ болон зөвлөгөө: Даваа - Баасан 09:00-17:00
  • Түргэн тусламжийн хайрцаг түрээслэх: Үйл ажиллагаа болохоос 3 өдрийн өмнө хүсэлт өгөх

Байрлал & Холбогдох дугаар

Хушимгуан барилгын 4 давхар Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх төв Утас. 062-670-2119

Төхөөрөмжийн танилцуулга

  • Даралтын аппарат

    Даралтын аппарат

  • Автомат жин

    Автомат жин

  • Биеийн индекс хэмжигч

    Биеийн индекс хэмжигч